ЗУРГИЙН САН
2008 онд энд анх бичиж байж. Жаахан хүүхэд байж дээ... Харин одоо 30 гарчихсан нэгэн гүйцэгдэхгүй сэргэлэн охины ээж болж... Заримдаа ганц бие ээж байх хэцүү л байдаг. Гэхдээ л энэнээс өөрөөр байсан бол эсвэл охин минь байхгүй байсан бол би хэн байх байсан бол гэдэг бодлууд намайг чи "харанхуй"-д байх гэсэн л гэж хэлдэг хэхэ.... Дахиад хэдэн жилийн дараа энэ бүгдийг олж уншихыг мэдэхгүй л юм. Амьдралд маш олон төрлийн сэтгэл, маш олон төрлийн хүч хэрэгтэй гэдгийг мэдэрч л явна... Гэхдээ энэ бүгдээс чухал нэг зүйлийг дурдая... Гэр бүлийн хайранд хайрлагдаж өсөөгүй хүн их л хоосон хөндий хайрлаж мэдэхгүй өсдөг юм байна... Тийм болохоор хэрвээ та хэн нэгний аав эсвэл ээж бол гэр бүлийнхээ бүрэн бүтэн халуун хайрыг хэзээ ч битгий үгүй хийгээрэй... Бүх зүйл сайхан болж аз жаргалтай өдрүүд намайг чамайг биднийг угтаж байгаа гэдэгт итгэцгээе... 2019 оны төгсгөл 2020 оны босгон дээр үүнийг бичлээ...